ДЭЛХИЙГЭЭС АЛС, ӨӨРТӨӨ ОЙР АЯЛАЛ
Монголын баруун хязгаарт орших Алтай Таван Богд нь сүрлэг цаст оргилууд, мөнх мөсөн голууд, тунгалаг нуур, уудам хөндийг нэг дор багтаасан байгалийн хосгүй цогцолбор юм. Энд ирсэн хэн бүхэн хүний гар бараг хүрээгүй мэт онгон дагшин байгаль, цаг хугацааг давсан уулсын сүр хүчийг биеэр мэдэрдэг.
Алтай Таван Богдоор аялах нь энгийн нэг аялал бус — энэ бол байгальтай нүүр тулж, нүүдэлчдийн амьдралын хэмнэлийг мэдэрч, Монголын жинхэнэ мөн чанарыг ойлгох аялал юм. Цаст оргил, мөсөн гол, нуур, хүрхрээгээр дамжин өнгөрөх энэхүү аялал нь танд мартагдашгүй дурсамж, жинхэнэ эрх чөлөөний мэдрэмжийг үлдээнэ. Алтай Таван Богд – Монголын байгаль, соёл, түүхийн нэгдэл. Таны жинхэнэ адал явдал эндээс эхэлнэ.
ХӨТӨЛБӨР 1
5 ӨДӨР 4 ШӨНӨ | 2,700,000 MNT
Үзэх газрууд товч:
Өлгий хот, Потанины мөсөн гол, Алтайн Таван Оргил, Сүүн гол, Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ.
ХӨТӨЛБӨР 2 Malchin-Peak
5 ӨДӨР 4 ШӨНӨ | 2,850,000 MNT
Үзэх газрууд товч:
Өлгий хот, Потанины мөсөн гол, Алтайн Таван Оргил, Малчин оргил авиралт, Сүүн гол, Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ.
ХӨТӨЛБӨР 3
4 ӨДӨР 3 ШӨНӨ | 2,550,000 MNT
Үзэх газрууд товч:
Өлгий хот, Потанины мөсөн гол, Алтайн Таван Оргил, Сүүн гол, Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ.
Борооны дараах сэрүүн агаар уулсын дунд шингэж, өвсний үнэр салхитай хамт намуухан сэнгэнэнэ. Тунгалаг ус, цэлмэг тэнгэрийн дор нүүдэлчдийн энгийн нэг айл гэрийнхээ тоонон дээрээс утаа суунаглуулан, өв соёлоо хадгалсаар амьдран сууна. Энэ бол Алтайн хязгаар дахь амгалан, нүүдэлчин ахуй.