ХУВИЙН БЭЛТГЭЛ

🎒 Хувийн хэрэглээний зүйлс
✅ Дулаан, зузаан мишок (–20°C тэсвэртэй)
✅ Хөнгөн үүргэвч
✅ Халуунаа барьдаг усны сав
✅ Нарны тос
✅ Салхи, нарны шил

👕🧥 Хувцасны зөвлөгөө
(Энгийн хувцаслалтаас гадна заавал авч явах хувцаснууд)
✅ Уулын гутал (эсвэл биетэй гутал)
✅ Нимгэн бээлий, малгай
✅ Ноосон оймс
✅ Хавар–намрын дотортой куртик
✅ Нимгэн дотуур өмд
✅ Борооны цув

МАЛЧИН ОРГИЛ АВИРАХ ХӨТӨЛБӨР

(Нэмэлтээр бэлтгэх хувийн хэрэгслийн жагсаалт)

🥾 Уулын гутал – Усны хамгаалалттай, шагайнаас дээш түрийтэй байвал тохиромжтой

🧷 Гутлын түрий, хадаас – Оргил орчимд өвдгөөр татсан цастай тул заавал хэрэгтэй

🦯 Уулын хос таяг – Манай компаниас олгоно, хүсвэл өөрийн таягаа авч ирж болно

🧣 Хүзүүний алчуур – Эрс тэс цаг агаарт нүүр, хамрыг хамгаалж, дааруулахгүй, арьсыг хамгаална

ХООЛ ХҮНС


Аяллын үнэд өдөр бүр 3 удаагийн хоол багтсан. Гэсэн хэдий ч аялагчид хувийн хүнс, дуртай идэх зүйл, ус ундаа зэргийг нэмж авч явах боломжтой.

Хэрэв нислэгтэй аяллаар ирж байгаа бол шингэн зүйлсийг онгоцонд тээшинд ачуулж илүү тээшний мөнгө төлөхгүйгээр Өлгий хотод ирсний дараа худалдан авахыг зөвлөж байна.