ХӨТӨЛБӨР 2 - MALCHIN PEAK
5 ӨДӨР 4 ШӨНӨ | 2,850,000 MNT
7-р сарын 3, 10, 17, 24, 31
8-р сарын 7, 14, 21
Өдөр 1 - УБ → Өлгий → Кемп 1
05:00 Хөшгийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирж, Хүннү Эйр – УБ–Өлгий чиглэлийн нислэгийн бүртгэлд орно.
07:00–08:00 Улаанбаатар → Өлгий чиглэлийн нислэг.
⏱ Өлгий хот Улаанбаатараас 1 цагийн зөрүүтэй (ухарч явна) тул нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжилж, Өлгийн цагаар 08:00-д газардна.
08:00–12:00 Өлгий хотод буунгуут угтан авч, хотын төвд өглөөний хоол иднэ.
Үүний дараа супермаркет болон зах орж, аялалд шаардлагатай хувийн хэрэглээний зүйлсээ худалдан авах боломжтой. 12;00 цаг хүртэл Өлгий хотын төвөөр чөлөөтэй зугаална.
12:00–цагаас өдрийн хоолоо боолтоор авсны дараа Алтай Таван Богд-ын зүг хөдөлнө.
13:00–14:00 Өдрийн хоол замдаа зооголно
Замдаа Улаанхус сум, Согог, Хөх хөтөл-өөр дайран өнгөрнө.
Сонгинын даваа дээр зогсож, самбар дээр дурсгалын зураг авхуулна.
Нийт 5–6 цаг орчим явж, орой Алтай Таван Богд-ын гэр кемпэд хүрч байрлана. 🏕 Казах гэрт хононо.
20:00–21:00 Оройн хоол.
21:00 цагаас хойш чөлөөт цаг, амралт.
🚙 Туулах зам: 180 км (шороон зам)
Өдөр 2 - Малчин оргил
06:00–07:30 Өглөөний цай.
Өдрийн хоолыг өглөө боолтоор (хоолны саванд) бэлтгүүлэн авч явна.
07:30–09:00 Өглөөний цайны дараа гэр кемпээс машинаар 12 км явж Ерөнхийлөгчийн овоо хүрнэ.
09:30–20:00 Ерөнхийлөгчийн овооноос цааш 10 км замыг мориор туулж, Малчин уул-ын бэлд хүрнэ.
Замдаа Base camp дээр түр саатаж амарч, Потанины мөсөн гол-ыг үзнэ.
Үүний дараа Малчин оргил (далайн түвшнээс дээш 4051 м)-д авиралт хийнэ.
Авирах зам нь асга хад ихтэй тул мэргэжлийн уулын тусгай техникийн багаж хэрэгсэл шаардахгүй.
Авиралт нь багийн хурд, цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 5–7 цаг үргэлжилнэ.
Авиралт хийх явцдаа өдрийн хоолоо зооглоно.
Уулын бэлээс бууж ирээд морин аяллаар буцан Ерөнхийлөгчийн овоо дээр хүрч, машинд сууна.
Орой Алтай Таван Богд-ын гэр кемпэд буцаж ирж хононо.
📍 Танин мэдэхүйн тайлбар.
Малчин уул нь Алтай Таван Богдод багтах, далайн түвшнээс дээш 4051 м өндөр оргил бөгөөд техникийн хүндрэл багатай ч өндөр уулын жинхэнэ байгаль, мөстлөгийн тогтоцыг ойроос мэдрэх боломж олгодог. Оргил дээрээс Алтай Таван Богдын мөнх цаст оргилууд, мөсөн голуудыг тольдон харах гайхамшигтай үзэмж нээгдэнэ.
21:30–22:30 Оройн хоол.
22:30 цагаас хойш амралт.
🚙 Туулах зам: 24 км (шороон зам)
🐎🚶 Алхах / Морь унах зай: 20 км
🏔 Авиралт (уулын бэлээс өгсөж, уруудах нийт зай): 2 км
Өдөр 3 – Хотон, Хурган нуур
08:00–09:00 Өглөөний цай.
Өдрийн хоолыг боолтоор (хоолны саванд) бэлтгүүлэн авч явна.
09:00–17:30 Өглөөний цайны дараа Хотон нуур, Хурган нуур-ын зүг хөдөлнө.
Замдаа Сүүн голын гүүр дээр зогсож, дурсгалын зураг авхуулна.
13:00–14:00 Өдрийн хоол замдаа зооголно
Үдээс хойш Хотон, Хурган нуурт хүрэлцэн ирж, байгалийн үзэсгэлэнт тогтоц, нуурын орчимд хэсэг саатаж зураг авна.
Үүний дараа аяллаа үргэлжлүүлэн Кемп 2-т хүрч байрлана.
🏕 Казах гэрт хононо.
Мөн энэ өдөр Казах бүргэдчин айлаар зочилж, ангийн бүргэдтэй ойроос танилцан, дурсгалын зураг авахуулах боломжтой.
📍 Танин мэдэхүйн тайлбар
Хотон нуур нь Баян-Өлгий аймаг дахь цэнгэг уст томоохон нуур бөгөөд Хурган нууртай 2 км орчим урттай хоолойгоор холбогддог.
Эдгээр хоёр нуур нь Ховд голын эхийг тэтгэдэг бөгөөд Хотон, Хурган, Даян нуурууд нь мөстлөгийн гаралтай, Алтайн нурууны байгалийн хосгүй тогтоцууд юм.
20:00–21:00 Оройн хоол.
21:00–22:00 🔥 Галын наадам & Disco.
22:00 цагаас хойш амралт.
🚙 Туулах зам: 190 км (шороон зам)
Өдөр 4 – Хүрхрээ → Өлгий хот
08:00–09:00 Өглөөний цай.
Өдрийн хоолыг боолтоор (хоолны саванд) бэлтгүүлэн авч явна.
09:00–20:00 Өглөөний цайны дараа Хотон нуур, Хурган нуур-аас ойролцоогоор 8 км зайд орших Бага Түргэний хүрхрээ-ний хаалт хүртэл автомашинаар очно.
Тэндээс цааш 4 км замыг явганаар алхаж, хүрхрээ дээр хүрнэ.
📍 Танин мэдэхүйн тайлбар.
Бага Түргэний хүрхрээ нь 15 метрийн өндрөөс унан урсах, Баян-Өлгий аймагт хамгийн өндрөөс унадаг хүрхрээ бөгөөд Алтайн нурууны уулын горхиноос эх авч урсдаг байгалийн ховор тогтоц юм. Хүрхрээний орчин нь хад асга, уулын ногоон бүс хосолсон, гэрэл зураг авахад онцгой тохиромжтой газар юм.
Хүрхрээний орчимд саатаж, амралт авч зураг авна.
Үүний дараа хүрхрээнээс буцан гарч, Өлгий хотын зүг хөдөлнө. Замдаа өдрийн хоолоо зооглоно.
Орой Өлгий хотод хүрч, зочид буудалд байрлана.
Оройн хоолыг Pamuk Resort-д зооглоно. Тус ресторан нь Найрамдал толгой (УБ-аар бол Зайсан толгой гэсэн үг)-н орчимд байрладаг бөгөөд оройн хоолны дараа найрамдал дээр гарна.
20:00–21:00 Оройн хоол – Pamuk Resort.
21:00 цагаас хойш чөлөөт цаг.
🚙 Туулах зам: 200 км (шороон зам)
🚶 Алхах зай: 8 км
Өдөр 5 – Өлгий → Улаанбаатар
06:00–06:40 Зочид буудлын 2-р давхрын ресторанд өглөөний цай (буфет).
07:00 Өлгий хотын Өлгий нисэх буудал-д хүргэж өгч, нислэгийн бүртгэлд оруулснаар аялал албан ёсоор өндөрлөнө.
11:40 Улаанбаатар хотод газардана.