ХӨТӨЛБӨР 3
4 ӨДӨР 3 ШӨНӨ | 2,550,000 MNT
7-р сарын 7, 14, 21, 28,
8-р сарын 4, 11, 18, 25
Өдөр 1 - УБ → Өлгий → Кемп 2
05:00 Хөшгийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирж, Хүннү Эйр – УБ–Өлгий чиглэлийн нислэгийн бүртгэлд орно.
07:00–08:00 Улаанбаатар → Өлгий чиглэлийн нислэг.
⏱ Өлгий хот Улаанбаатараас 1 цагийн зөрүүтэй (ухарч явна) тул нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжилж, Өлгийн цагаар 08:00-д газардна.
08:00–12:00 Өлгий хотод буунгуут угтан авч, хотын төвд өглөөний хоол иднэ.
Үүний дараа супермаркет болон зах орж, аялалд шаардлагатай хувийн хэрэглээний зүйлсээ худалдан авах боломжтой. 12;00 цаг хүртэл Өлгий хотын төвөөр чөлөөтэй зугаална.
12:00–цагаас өдрийн хоолоо боолтоор авсны дараа Хотон, Хурган нуур-ын зүг хөдөлнө.
13:00–14:00 Өдрийн хоол замдаа зооголно
Замдаа Сагсай, Цэнгэл сумуудаар дайран өнгөрнө. Нийт 5–6 цаг орчим явж Хотон, Хурган нуурт хүрэлцэн ирнэ. Нуурын орчимд байгалийн үзэсгэлэнт тогтоцыг сонирхон хэсэг саатаж, зураг авна. Үүний дараа аяллаа үргэлжлүүлэн Кемп 2-т хүрч байрлана. 🏕 Казах гэрт хононо.
📍 Танин мэдэхүйн тайлбар.
Хотон нуур нь Баян-Өлгий аймаг дахь цэнгэг уст томоохон нуур бөгөөд Хурган нууртай 2 км орчим урттай хоолойгоор холбогддог. Эдгээр хоёр нуур нь Ховд голын эхийг тэтгэдэг бөгөөд Хотон, Хурган, Даян нуурууд нь мөстлөгийн гаралтай, Алтайн нурууны байгалийн хосгүй тогтоцууд юм.
20:00–21:00 Оройн хоол.
21:00–22:00 🔥 Галын наадам & Disco.
22:00 цагаас хойш чөлөөт цаг, амралт.
🚙 Туулах зам: 190 км (шороон зам)
Өдөр 2 – Кемп 2→Хүрхрээ→Кемп1
07:00–08:00 Өглөөний цай.
Өдрийн хоолыг өглөө боолтоор (хоолны саванд) бэлтгүүлэн авч явна.
08:00–09:00 Казах бүргэдчин айлаар зочилж, ангийн бүргэдтэй ойроос танилцан, дурсгалын зураг авахуулна
09:00–13:00 Өглөөний цайны дараа Кемп 2-с ойролцоогоор 8 км зайд орших Бага Түргэний хүрхрээ-ний хаалт хүртэл автомашинаар очно.
Тэндээс цааш 4 км замыг явганаар алхаж, хүрхрээ дээр хүрнэ.
📍 Танин мэдэхүйн тайлбар.
Бага Түргэний хүрхрээ нь 15 метрийн өндрөөс унан урсах, Баян-Өлгий аймагт хамгийн өндрөөс унадаг хүрхрээ бөгөөд Алтайн нурууны уулын горхиноос эх авч урсдаг байгалийн ховор тогтоц юм. Хүрхрээний орчин нь хад асга, уулын ногоон бүс хосолсон, гэрэл зураг авахад онцгой тохиромжтой газар юм.
Хүрхрээний орчимд саатаж, амралт авч зураг авна.
14:00–18:00 Үүний дараа хүрхрээнээс буцаад машин дээр ирж Алтайн Таван Богдын зүгс хөдөлнө.
Өдрийн хоол замдаа зооголно
Замдаа Сүүн голын гүүр дээр зогсож, дурсгалын зураг авхуулна.
АТБ дээрх кемп 1-т ирж байрлана.
🏕 Казах гэрт хононо.
20:00–21:00 Оройн хоол.
22:00 цагаас хойш амралт.
🚙 Туулах зам: 206 км (шороон зам)
🚶 Алхах зай: 8 км
Өдөр 3 - АТБ уул → Өлгий
06:00–07:30 Өглөөний цай.
Өдрийн хоолыг боолтоор (хоолны саванд) бэлтгүүлэн авч явна.
07:30–09:00 Өглөөний цайны дараа гэр кемпээс машинаар 12 км явж Ерөнхийлөгчийн овоо хүрнэ.
09:00–14:00 Ерөнхийлөгчийн овооноос цааш 4 км замыг алхаж / мориор туулна.
Потанины мөсөн гол-ын наана морьдыг үлдээн, цааш ойролцоогоор 1 км замыг явганаар алхаж мөсөн голын эрэгт хүрнэ.
Өдрийн хоолыг морь үлдээсэн газарт зооглоно.
📍 Танин мэдэхүйн тайлбар.
Сүүн гол Потанины мөсөн гол-ын орчмоос Алтай Таван Богд уулсыг бүхэлд нь тольдон харах боломжтой бөгөөд байгалийн гэрэл зураг авахад хамгийн тохиромжтой цэгүүдийн нэг юм. Мөн Сүүн гол нь Потанины мөсөн голоос эх авч, шохойн хурдас ихтэй тул сүүн цагаан өнгөтэй харагддаг бөгөөд нийт 111 км урсаад Ховд голд цутгадаг.
Потанины мөсөн голоос АТБ-ыг бүхэлд нь тольдон харж, зураг авахад хамгийн тохиромжтой.
Мөсөн голоос буцаж морин дээрээ ирэн, Ерөнхийлөгчийн овоо-д хүрч автомашинд суун, буцаад Кемп 1-д ирнэ.
15:00–16:00 Кемп 1 дээр 1-р хоол зооглосны дараа Өлгий хотын зүг хөдөлнө.
16;00-21:00 Замдаа Сонгинын даваа дээр зогсож, самбарын дэргэд дурсгалын зураг авхуулна.
Мөн Хөх хөтөл, Согог, Улаанхус сумуудаар дайран өнгөрнө.
Орой Өлгий хотод хүрч, зочид буудалд байрлана.
Оройн хоолыг Pamuk Resort-д зооглоно. Тус ресторан нь Найрамдал толгой (Улаанбаатараар бол Зайсан толгой)-н орчимд байрладаг бөгөөд оройн хоолны дараа Найрамдал дээр гарна.
21:00–22:00 Оройн хоол – Pamuk Resort.
22:00 цагаас хойш чөлөөт цаг.
🚙 Туулах зам: 204 км (шороон зам)
🐎🚶 Алхах / Морь унах зай: 5 км
Өдөр 4 – Өлгий → Улаанбаатар
06:00–06:40 Зочид буудлын 2-р давхрын ресторанд өглөөний цай (буфет).
07:00 Өлгий хотын Өлгий нисэх буудал-д хүргэж өгч, нислэгийн бүртгэлд оруулснаар аялал албан ёсоор өндөрлөнө.
11:40 Улаанбаатар хотод газардана.