БИДНИЙ ТУХАЙ
АТБ Аялал нь 2020 оноос эхлэн гадаад, дотоодын жуулчдыг Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд-ын байгалийн цогцолборт газруудаар аялуулж, баруун бүсийн онгон дагшин байгаль, Казах үндэстний өвөрмөц соёлыг танин мэдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө бид 6 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулалттай аяллуудыг амжилттай хэрэгжүүлж, 2020–2025 онуудад нийт 1,904 аялагчид чанартай, аюулгүй үйлчилгээ үзүүлээд байна.
Манай аялал нь Өлгий хот – Алтай Таван Богд – Хотон, Хурган нуур – Бага Түргэний хүрхрээ – Өлгий хотыг хамарсан 600 км гурвалжин маршрут бүхий, байгалийн онцгой тогтоцтой бүсүүдээр аялуулдгаараа онцлог. Нэг чиглэлд 5–6 цагийн зам туулдаг тул аялагчдын тав тух, цагийн оновчтой зохион байгуулалтыг чухалчилж, аяллын гол цэгүүдэд Кемп 1, Кемп 2-ыг байгуулан хоол, унд, амралтыг бэлэн байлгадаг.
Мөн 600 км үргэлжлэх бартаат, шороон замыг аялагчдад тухтай, ядраахгүй туулуулахын тулд аяллын турш off-road зориулалтын жийп автомашинууд ашигладаг бөгөөд уулын замд тохирсон аюулгүй, найдвартай нөхцөлийг бүрдүүлдэг
АТБ аяллын үнэ цэнэ нь зөвхөн байгаль үзэхэд бус, Казах үндэстний ахуй, соёл-той бодитоор танилцах боломжийг олгодогт оршдог. Аялагчид уламжлалт Казах гэрт байрлаж, нутгийн үндэсний хоол, ундаа-г амталж, бүргэдчин айлаар зочлон ангийн бүргэдтэй ойроос танилцаж, дурсгалын зураг авах зэрэг мартагдашгүй туршлагыг нэг дороос мэдэрнэ.
Бид аялал бүрийг аюулгүй, хариуцлагатай, байгальд ээлтэй байдлаар зохион байгуулж, Алтайн байгалийн өвийг хамгаалах, нутгийн иргэдийн оролцоог дэмжихийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
АТБ Аялал – Алтайн сүрлэг уулс, мөсөн гол, тунгалаг нуур, хүрхрээгээр аялахын зэрэгцээ Казах ард түмний зочломтгой зан, өв соёлыг жинхэнээр нь мэдрэх цогц аялал юм.
ЧАРТЕР НИСЛЭГИЙН ТУХАЙ
Бид 2022, 2023, 2024 онуудад Хүннү Эйр компанитай хамтран зуны аяллын ид үе болох 7-р сард жил бүр 4 удаагийн чартер нислэг зохион байгуулж, Алтай Таван Богд чиглэлийн аяллуудаа амжилттай явуулсан.
2025 онд энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 7 болон 8-р саруудад долоо хоног бүр 2 удаа тогтсон нислэг гарган аяллуудаа тогтмол, амжилттай зохион байгуулсан.
2026 онд мөн адил 7, 8-р саруудад долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт захиалгат нислэг үйлдүүлэн аяллын захиалгаа албан ёсоор авч эхлээд байна.
МАНАЙ ХАМТ ОЛОН
Нурбек / Нурка
Ерөнхий зохион байгуулагч
Аялагчдад мэдээлэл өгнө. Захиалгат аялал зохион байгуулна. Хөтөлбөр гаргаж өгнө. , Захиалга авна.
Есенхан / Еска
ХӨТӨЧ, УУЛЧИН
Хөтөч хийнэ, Ууланд ахлан авирна. , аялагчдын аюулгүй байдлыг хангана.
Мөлдир / Мөди
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Өлгийн төвд болон кемп 2 дээр аялагчдыг хүлээж авна. Хоол, байрлах гэрээр хангаж, үйлчилгээ үзүүлнэ.
Роза / Розка
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Кемп 1 дээр аялагчдыг хүлээж авна. Хоол, байрлах гэрээр хангаж, үйлчилгээ үзүүлнэ.
Кемп 1 - 4 үйлчлэгч
Кемп 2 - 4 үйлчлэгч
12 жолооч 2 хөтөч
НИЙТ 26 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.